Эдийн засаг

“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
2026-10-16

​​​​​​​ Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэгээ хуваалцах замаар шинэ үнэ цэнийг бүтээж, харилцагчтайгаа хамтдаа өсөж, хөгжихийг зорьдог. Энэ ч үүднээс жил бүр “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан “G-HR day” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай

Зах руу явахаа больё: Хүнсийг үйлдвэрээс шууд хаалган дээр тань
2026-10-15

  Улаанбаатарын өрх, байгууллагууд гурил, будаа, тосоо авахын тулд зах дээр хэдэн цаг зарцуулж, дамжлагын нэмэгдэлд 45–55 хувиар илүү төлдөг. Харин энэ гинжийг богиносгох шинэ үйлчилгээ нийслэлд гарч иржээ. Бямба гарагийн өглөө

Төрийн банк “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ногоон санхүүжилтийг дэмжинэ
2026-10-13

Төрийн банк харилцагчдадаа эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авах таатай нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн ая тухтай, байгаль орчинд ээлтэй амьдрах орчныг дэмжих зорилгоор “Бодь Цогт Групп” ХХК-тай хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Төрийн банкны харилцагчид “Ногоон орон сууцны зээл”, “Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны зээл”-д  хамрагдах боломжтой. Мөн  Төрийн банкны “Хаус” хугацаатай хадгаламж эзэмшигчид тус компанийн хэрэгжүүлж буй “Бодь Тэгри Эко” төслөөс орон сууц худалдан авахдаа 1 м.кв талбайн борлуулалтын үнээс 3-5 хувийн хөнгөлөлт эдлэх зэрэг таатай нөхцөлүүд бүрдэж байна. “Бодь Цогт групп” ХХК-ийн Төв аймгийн Зуунмод хотод хэрэгжүүлж буй “Бодь Тэгри Эко” хотхоны төсөл нь амины орон сууц, 12 блок бүхий нийт 1,056 айлын орон сууцнаас гадна худалдаа үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, зочид буудал зэрэг дэд бүтцийг цогцоор нь шийдсэн, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад чиглэсэн томоохон бүтээн байгуулалт юм. Тогтвортой хөгжлийг эрхэмлэгч, "Итгэл төгс ногоон ирээдүй"-г түүчээлэгч Төрийн банкны хувьд харилцагч, зээлдэгчдэдээ санхүүгийн илүү өргөн боломжийг олгохыг зорьдог

ТАНИЛЦ: Ирэх онд нэмэгдэх иргэдийн орлого
2026-10-13

УИХ-аар 2027 оны Улсын төсвийн тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногоос хэлэлцэж эхэллээ. Ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41,3 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 43,6 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг 2 их наяд 306 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцоолжээ. Тэгвэл 2027 оны Улсын төсвийн бодлогыг Сангийн сайд З.Мэндсайхан тэргүүтэй тус яамны удирдлагууд ингэж танилцууллаа.  ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙГ 10 ХУВЬ НЭМЭГДҮҮЛНЭ  Улсын хэмжээнд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 561 мянга, нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагч 236.2 мянган иргэн бий

ҮНЭ ХАНШ: Махны үнэ буурсан бол өндөг нэг ширхэг нь 620 төгрөг болжээ
2026-10-7

Өнөөдрөөс хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот болон орон нутагт зарим гол нэрийн бараа, бүтээгдэхүүний долоо хоногийн дундаж үнэ өмнөх сарын 28-ны өдөртэй харьцуулахад хэлбэлзэлтэй байна хэмээн ҮСХ-ноос мэдээллээ. Бараа бүтээгдэхүүний дундаж үнэ өмнөх долоо хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа хэдий ч өмнөх сарын дундажтай харьцуулахад 0.3 хувиар буурчээ. Улаанбаатар хотын зах зээлд махны үнэ өмнөх долоо хоногоос буурсан эерэг өөрчлөлт ажиглагдаж байна. Тодруулбал, ястай хонины болон ястай үхрийн махны үнэ тус бүр 1.0 хувиар хямдарч, ястай хонины мах 25,674 төгрөг, ястай үхрийн мах 30,804 төгрөгт хүрчээ. Харин үхрийн цул махны үнэ тогтвортой буюу 34,737 төгрөгийн ханштай байна

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
2026-10-6

Голомт банк олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ өргөмжлөгдөж, “5 year icon” батламж авч буй Монгол Улсын анхны байгууллага боллоо. Анх 2022 онд Монгол Улсын банк санхүүгийн салбараас түүчээлэн “Ажиллахад таатай газар”-аар батламжлагдаж байсан бол өдгөө жил бүр амжилтаа тогтмол өсгөн бэхжүүлж, олон улсын түвшинд дахин үнэлэгдлээ.  “Ажиллахад таатай газар” батламжийг олон улсын “Great Place to Work Institute”-ээс сүүлийн 30 гаруй жилийн турш 90 гаруй улсын 11 сая ажилтнаас жил бүр судалгаа авч, тухайн байгууллага нь “Ажиллахад таатай газар” эсэхийг хараат бусаар үнэлдэг

Төрийн банк: “Модыг мод(а) болгоё – Амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод” аяны хүрээнд намрын мод тарилтаа хийлээ
2026-10-6

Төрийн банк “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн, “Модыг мод(а) болгоё” уриан дор “Ажилтан бүр нэг мод” зорилтот аяныг 2021 оноос эхлүүлж, жил бүр хавар, намрын улиралд орон даяар мод тарих ажлыг уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ удаагийн аяны хүрээнд Төрийн банкны ажилтнуудын төлөөлөл 2026 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд мод тарьж, намрын мод тарилтын аянаа эхлүүллээ. Төрийн банкны хамт олон өнгөрсөн жилүүдэд байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр тогтмол ажиллаж, мод тарихын зэрэгцээ тарьсан модоо арчлан ургуулахад онцгой анхаарч ирсэн. Тухайлбал, 2023 онд 34 нэр төрлийн 6,586 ширхэг, 2024 онд 37 нэр төрлийн 5,594 ширхэг, 2025 онд 34 нэр төрлийн 4,772 ширхэг, 2026 оны хаврын мод тарилтаар 4000 гаруй модыгтус тус тарьж, ургуулсан байна. Ийнхүү сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 20 мянга гаруй модыг тарьж, ургуулах ажлыг хэрэгжүүлжээ. Мөн өнгөрсөн хугацаанд Төрийн банкны хамт олон Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бумбатын булаг, Таширын ам, Богд уул зэрэг байршлуудад ногоон төгөл бий болгож, 2021 оноос хойш 30 мянга гаруй экологийн ач холбогдол бүхий олон төрлийн модлог ургамлыг нутагшуулан ургуулж байна. Банкны хувьд мод тарих нь зөвхөн тоо нэмэгдүүлэх ажил бус, тарьсан модоо ургуулж, амьдрах чадварыг нь хангах урт хугацааны үйл явц гэж үздэг

С.Магнайсүрэн: Төрийн хэмнэлтийн тухай хуульд нийцээгүй 21.1 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах боломжтой гэж аудит дүгнэсэн
2026-9-29

Монгол улсын төсөв 2,2 их наяд төгрөгөөр тасарсан. Төвсийн тодотголоо өнөөдрийг хүртэл УИХ-ын ирц нь бүрдэхгүй байгаагаас үүдэж хэлэлцэн баталж чадахгүй суусаар буй

Төсвийн тодотголоо ч баталж чадахгүй байх зуур улсын нийт "гадаад өр 0.4 хувиар өсжээ"
2026-9-28

126 гишүүнтэй Парламенттай болоод ажлыг умалзуулаад усл орноо хөгжлийн манлайд хүргээд өгөх нь дээ гэсэн төсөөлөл хэн бүхэнд байсан нь дамжиггүй. Гэтэл бодит байдал дээр эсрэгээрээ улам доройтож, төвсийн тодотголоо ч баталж чадахгүй, гавьяагүй 126-тай болсоноо ард иргэд өдөр хоног өнгөрөх тусам мэдэрч байна.  Эдийн засгийн хувьд ч хүндрэлтэй шинэ оныг угтах гэж буй

ҮНЭ ХАНШ: Лууван, хонь, үхрийн ястай махны үнэ буурчээ
2026-9-25

Улаанбаатар хотод үхрийн цул махны нэг килограммын дундаж үнэ наймдугаар сард 36,521 төгрөг болсон нь жилийн өмнөхөөс 50.7 хувиар өсөөд байсан юм. Тэгвэл энэ сард өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиж эхэллээ. Энэ талаар ҮСХ-ноос есдүгээр сарын 21-ний байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 2.2 хувиар, өмнөх 7 хоногоос 0.4 хувиар тус тус буурсан хэмээн мэдээллээ.  Өмнөх 7 хоногтой харьцуулахад: Луувангийн үнэ 3.7 хувь, Хонины ястай махны үнэ 1.2 хувь, Үхрийн ястай махны үнэ 0.3 хувиар тус тус буурсан байна. Тухайлбал, үхрийн ястай мах нэг килограмм нь 27-29 мянган төгрөгийн үнэтэй байна

Буруу явж ирсэн төсвийн бодлогыг өөрчлөх шаардлагатай байна
2026-9-21

УИХ-ын гишүүн асан, эдийн засагч, судлаач Д.Ганхуягийн нийтлэлийг хүргэж байна. Ард иргэдийн амьдрал төгрөгийн ханшийн буюу худалдан авах чадварын уналт, инфляци, өндөр зээлийн хүү зэрэг гуравласан дарамтад тэсэхийн аргагүй болж байх шиг байна. 2026 оны Төсөвт тодотгол хийх, 2027 оны Төсвийн тухай багц хуулийг Засгийн газраас (ЗГ) УИХ-д өргөн бариад байгаа билээ

Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
2026-9-17

Төрийн банк эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулах зорилгоор “Гялс цэвэрлэгээ” аяныг 2018 оноос эхлүүлж энэ жил 9 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Энэ жилийн тухайд “Гялс цэвэрлэгээ” аян өмнөх жилүүдээс онцлогтой болно. Учир нь цар хүрээгээ улам өргөжүүлж, “World Cleanup Day in Mongolia-6” олон улсын цэвэрлэгээний арга хэмжээнд нэгдэж, хамтран зохион байгуулахаар болсон. “Гялс цэвэрлэгээ” аянаар Төрийн банкны нийт хамт олон жил бүр Монгол орны өнцөг булан бүрд байгаль орчны цэвэрлэгээ, хамгааллын ажлыг өрнүүлдэг

ҮНЭ ХАНШ: Лууван, нэгдүгээр зэргийн гурилын үнэ нэмэгдэж, хонь, үхрийн махны үнэ буурчээ
2026-9-16

Жилийн үнийн өсөлтийн бараг тал хувийг хүнсний бараа, ундааны үнэ бүрдүүлж байгаа нь өрхийн хэрэглээний зардалд хүнсний үнийн өсөлт хамгийн их нөлөөлж байгааг харуулж байна. Хүнсний бараа, ундааны үнэ жилийн өмнөхөөс 21.5 хувиар өссөн бөгөөд инфляцад эзлэх нөлөө нь 46.9 хувьтай байна. 

Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ /бичлэг/
2026-9-15

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 8 сарын голлох үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар өнөөдөр /2026.09.15/ танилцууллаа. Тэрээр инфляц наймдугаар сард улсын хэмжээнд 12.5 хувьтай гарсныг мэдээлэв. Инфляцын өсөлтийг бүлгээр нь авч үзвэл барааны үнэ 13 хувь, үйлчилгээний үнэ 10.9 хувиар өссөн байна. Инфляцын өсөлтийн 46.9 хувийг хүнсний бараа, ундааны үнийн өсөлт бүрдүүлжээ

Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
2026-9-10

Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт Цахим хэрэглээгээ илүү хялбар, хурдан, аюулгүй болгохыг хүсэж байна уу? Тэгвэл залуусын өдөр тутмын цахим хэрэглээнд зориулсан Төрийн банкны виртуал карт таны сонголт байж чадна. Төрийн банк залуусын олон улсын болон дотоодын цахим төлбөр тооцоонд зориулсан аюулгүй байдал, картын нууцлалыг хангасан виртуал дебит картыг санал болгож байна.  Төгрөгийн /MNT/ болон долларын /USD/ валютын сонголттой тус карт нь 2 жилийн хугацаатай ба интернэт худалдаа, цахим үйлчилгээний төлбөр тооцоонд ашиглах боломжтой. Худалдан авалтын өдрийн дээд лимит 10 сая төгрөг хүртэл  бөгөөд АТМ болон салбараас бэлэн мөнгө авах боломжгүй тул цахим хэрэглээнд төвлөрсөн шийдэл юм

Ард түмний гэгддэг Таван толгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай
2026-9-9

Монголчуудын хамгийн их мэддэг, хамгийн их хэл ам хэрүүл тэмцэл дагуулдаг Таван толгойн орд газарт манай улсын нэг томоохон олигархи эзэмшил газартай болох гэж байгаа бололтой. Энэ мэдээлэл ард түмэнд их эмзэг тусаж байна

ТАНИЛЦ: Үхрийн цул, хонины мах, нэгдүгээр зэргийн гурил, луувангийн үнэ өсжээ
2026-9-8

Наймдугаар сарын сүүлийн өдрүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурсан. Гэвч дахин өссөн үзүүлэлттэй гарсан хэмээн ҮСХ-ноос мэдээллээ.  Тухайлбал, наймдугаар сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.7 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар тус тус буурчээ

Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
2026-9-8

Дэлхий даяар сая, сая хүн нэгэн өдөр нэгдэж, эх дэлхийгээ цэвэрлэх, хог хаягдлыг бууруулах, байгаль орчны талаарх зөв хандлагыг түгээдэг World Cleanup Day хөдөлгөөнд Монгол Улс 5 дахь жилдээ, 6 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.  Тус хөдөлгөөнд Төрийн банк 2018 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Гялс цэвэрлэгээ” аянаараа нэгдэж байна. “Гялс цэвэрлэгээ”-ний хүрээнд, банкны хамт олон Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумын нутаг дэвсгэрт байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, усны сав газар, ойн нөөц бүхий газруудад цэвэрлэгээ хийдэг уламжлалтай

Р.Даваадорж: 2027 оны төсөв эдийн засгийг биш, төрийн зарлагыг томруулжээ
2026-9-4

Эдийн засагч, судлаач Р.Даваадоржтой ярилцлаа. -Ирэх оны улсын төсвийн орлогыг 41.3 их наяд төгрөгөөр тооцсон байна. Өмнөх тооцооллоос орлого хэдхэн сарын дотор ийм огцом өсөх болсон гол шалтгааныг та хэрхэн харж байна вэ

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү
2026-8-28

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн тухайд 1978 оноос хойш ОХУ-тай 51:49 хувиар хамтарсан үйлдвэр байсан

Улаанбуудай, төмс, хүнсний ногооны 67.7 хувийг дотоодын ургацаас хангана
2026-8-26
400256365b9db8d707224

Улсын хэмжээнд намрын ургацын урьдчилсан баланс эерэг дүнтэй гарсан талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат дараах мэдээллийг өглөө. 

Шатахууны үнэ нэмэгдсэн ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ БУУРЧЭЭ
2026-8-26

  Шатахууны нийлүүлэлтээс хамааралгүйгээр үнэ өсжээ. Энэ талаар, Ашигт малтмал газрын тосны газрын дарга Ч.Чулуунбат  "ОХУ-ын Роснетфь компаниас К-2 ангиллын АИ-92 төрлийн автобензинийг Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тонн тутмыг 851 ам.доллароор нийлүүлэхээр тохирсон

Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
2026-8-21

Голомт банк тогтвортой хөгжил, байгаль орчныг хамгаалах санаачилгыг дэмжин “Монголын Байгалийн Өв Сан”-тай хамтран Nature виртуал төлбөрийн картыг нэвтрүүллээ. Nature виртуал карт нь таны өдөр тутмын төлбөр тооцооны асуудлыг шийдвэрлэхээс гадна банкны үйлчилгээг байгальд ээлтэй шийдэлтэй хослуулж, харилцагч картаа ашиглах бүрдээ байгаль орчныг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулдаг байхаар шийдвэрлэсэн юм. Өөрөөр хэлбэл, тус картыг шинээр захиалахад хураамжийн 80%-ийг тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах үйл ажиллагаанд хандивлах бөгөөд энэхүү санаачилга нь Монгол орны байгалийн өв, экосистемийг хадгалан хамгаалах, аюулгүй авч үлдэх зорилготой. Мөн картыг виртуал хэлбэрээр ашиглах тул өдөр тутмын төлбөр тооцоогоо илүү хялбар, хурдан гүйцэтгэхээс гадна пластик хэрэглээг бууруулан байгальд ээлтэй сонголтыг дэмжинэ. Харилцагч та “Nature” виртуал картыг SocialPay аппликэйшний “Хэтэвч” цэсээс идэвхжүүлэн ашиглах бөгөөд картын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу. Энэхүү картыг эзэмшсэнээр Голомт банкнаас хэрэгжүүлж буй урамшуулалт хөтөлбөрүүдэд хамрагдахаас гадна олон улсын UnionPay брэндээс санал болгож буй бүхий л хөнгөлөлт, урамшууллыг авах боломжтой. Харилцагч таны өдөр тутмын хэрэглээ, жижиг сонголт бүр эх дэлхийгээ хайрлах нэг алхам болж чадна

Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
2026-8-21

Төрийн банк нь Монголын Ногоон Алт – Бэлчээрийн судалгааны төвтэй хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Ногоон бүсийн хүрээнд банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулах арга хэмжээг 2026 оны 8 дугаар сарын 24-ний  09:00-18:00 цаг  хүртэл  С5 бүүтэд зохион байгуулна. Энэ үеэр Төрийн банкнаас ногоон санхүүжилт болон ногоон зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулахын зэрэгцээ иргэд, харилцагчдад зориулсан дараах үйл ажиллагаа болно

ШТС-уудад 2.1 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлээд байна гэв
2026-8-21

Гаалийн байгууллагын мэдээллээр 2026 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 20:00 цагийн байдлаар урд хөршөөс 2,175.8 тонн АИ-92 автобензин Монгол Улсын нутаг дэвсгэрт орж иржээ. Импортын хэмжээ нэмэгдэж буй ч нийслэл болон орон нутгийн шатахуун түгээх станцуудын нөхцөл байдал байршлаас хамаарч өөр, өөр байна. Зарим газарт ачаалал багассан бол өөр газруудад оочерлож авсаар.  Тодруулбал, шатахууны шуурхай штабын гаргасан мэдээллээр наймдугаар сарын 21-ний өглөөний 09:00 цагийн байдлаар Тасганы овоо орчмын Петровис ШТС-4 дээр үүрээр 19.5 тонн Евро-92 шатахуун буусан бол АИ-92 бензин 12 тонн, дизель түлш 10 тонныг дараалалгүй хэвийн олгож байна гэв. Мөн Энхтайвны гүүрний доод талын Петровис ШТС-16 салбарт шөнийн 01:00 цагт АИ-92 бензин 15 тонн, Евро-92 шатахуун 48 тонн тус тус нэмэгдэж буусан бөгөөд одоогоор Евро-92 маркийн шатахуун гурван тонны үлдэгдэлтэй, 20-30 автомашины дараалалтайгаар бүх хошуугаар өгч байгаа аж. ҮНЭ ХАНШ Өмнөх 7 хоногтой харьцуулахад: АИ-92 авто бензиний үнэ 7.0 хувь Өндөгний үнэ 0.3 хувиар өсөж, Хонины ястай махны үнэ 3.4 хувь, Сонгинын үнэ 2.3 хувь, Үхрийн ястай махны үнэ 1.7 хувь, Үхрийн цул махны үнэ 1.6 хувиар тус тус буурчээ. Нэс Ойл компанийн нийт зургаан салбар хэвийн ажиллаж байна

Ерөнхий сайд цалин, тэтгэврийн тухай юуг өгүүлэв
2026-8-20
400256365b9db8d707224

Ерөнхий сайд Н.Учрал 1.4 их наядыг хэмнэх төсвийн тодотголыг УИХ-ын дэд даргад өргөн барьж буй талаар мэдээлэл өглөө. Энэ үеэрээ Цалин болон Тэтгэврийн тухай юу өгүүлснийг онцлон хүргэж байна.

Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
2026-8-18

Голомт банк “Монголын Волейболын Холбоо”-той эхлүүлсэн хамтын ажиллагааныхаа хүрээнд “Зүүн Азийн Эрэгтэйчүүдийн Волейболын Аварга Шалгаруулах Тэмцээн”-ийн “Алтан түнш”-ээр ажилласан билээ. Энэ сарын 5-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ, Япон, БНСУ, Монгол, Тайвань, Хонгконг, Макао зэрэг нийт 7 орны үндэсний шигшээ багууд өрсөлдсөн.   Медалийн төлөөх хүчтэй өрсөлдөөний эцэст тэмцээний дүн гарч аваргаар БНСУ-ын баг, 2-р байрт Японы баг, харин 3-р байрт Монголын шигшээ баг орж, хүрэл медалийн эзэд болсон юм.   Монгол Улсын Волейболын спортын түүхэнд шинэ амжилтыг бүтээж тус тэмцээнээс анхны Монгол улсын медалийг авчирсан Монгол улсын баг тамирчдад Голомт банкны зүгээс баяр хүргэн шигшээ багийн үндсэн бүрэлдэхүүнээс гадна өргөтгөсөн бүрэлдэхүүнд багтсан нийт 20 тамирчдад тус бүр 10,000,000₮-ийн мөнгөн шагнал, Голомт банкны мөнгөн гулдмай болон Gold картаар урамшууллаа

Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай
2026-8-14

Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай

Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?
2026-8-12

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгүүдээс цуглуулж, дундаж үнийг мэдээлдэг. Зах зээл дээрх үнэ нь бүтээгдэхүүний төрөл, худалдааны цэг, нийлүүлэлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан харилцан адилгүй байдаг

Jade Gas: 1.1 тэрбум австрали долларын санхүүжилтийн эцсийн гэрээг есдүгээр сард байгуулбал Тавантолгойн метан хийн үйлдвэрлэлийн өрөмдлөгийг 2027 онд эхлүүлнэ
2026-8-5

Jade Gas: 1.1 тэрбум австрали долларын санхүүжилтийн эцсийн гэрээг есдүгээр сард байгуулбал Тавантолгойн метан хийн үйлдвэрлэлийн өрөмдлөгийг 2027 онд эхлүүлнэ      

google+

© 2007 - 2026 он. MGL Media Group бүтээсэн.